ХАССАН ЯЗДАНИ ХОЁР ДАХЬ ОЛИМПДОО ОРОЛЦОНО
Ираны чөлөөт бөхийн холбоо өчигдөр Тегеранд олимпод оролцох хоёр жиндээ сорилт барилдаан хийлээ. 86 кг-ын жинд "Рио-2016" олимпийн наадмын аварга, дэлхийн хошой аварга, Ираны шигшээ багийн ахлагч Хассан Яздани Чирати нэг нутгийн, нэг багшийн шавь, 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга Камран Гасемпурыг 5:2-оор ялснаар хоёр дахь олимпдоо оролцохоос гадна цолоо хамгаалах аянд мордлоо.
Түүнчлэн 57 кг-ын жинд Реза Атри Рахман Амузадуг 6:4-өөр ялж олимпийн наадамд анх удаа зодоглох эрхээ авав. Тэгвэл хоёр жилийн өмнө Нур-Султаны дэлхийн аваргад эрх авсан 125 кг-ын жинд "U-23" дэлхийн аварга Амир Заре, Ираны аварна Амин Тахеригийн нарыг олон улсын тэмцээнд хамтад нь оролцуулж үзүүлсэн амжилтыг харгалзан сонголтоо хийнэ. Тэгвэл үлдсэн гурван жингийн тамирчид дөрөвдүгээр сарын 8-11-нд Казахстаны Алматыд болох Азийн эрх олгох тэмцээнд оролцох бөгөөд Мохаммад Мохаммадиан (97 кг), Юнес Эмами (74 кг), Амир Яздани (65 кг) нар тус тус зодоглоно. Сонирхуулахад, 2016 оны Риогийн олимпод Иран улс бүтэн багаараа оролцож байсан бөгөөд 74 кг-ын жинд Хассан Яздани алт, 125 кг-д Комейл Гасеми мөнгө, 57 кг-д Хассан Рахими хүрэл медаль хүртэв.