Теннисчид олимпийн эрхийн тэмцээнд мордлоо

Нийтэлсэн: Админ 2021-03-04 21:14:00
 

Катарын нийслэл Доха хотод ширээний теннисний зуны олимпийн наадмын эрх олгох Азийн бүсийн тэмцээн энэ сарын 14-20-нд болох бөгөөд Монголын баг тамирчид бэлтгэл сургуулилтаа хангаж дуусчээ.


Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн эрэгтэйчүүдийн ангилалд Э.Лхагвасүрэн, Ж.Мөнхзориг, эмэгтэйчүүдэд Б.Должинзуу, Б.Болор-Эрдэнэ нар оролцохоор өнөөдөр хөлгийн жолоо заллаа. Олимпийн эрх авахаас илүү өмнөх амжилтаа ахиулах нь чухал болохыг албаны хүн хэлж байна.

Тэд тэмцээний бэлтгэл сургуулилтаа Найрамдал зусланд 45 хоногийн хугацаанд хангажээ. Манай теннисчид тус тэмцээний дараа Казахстаны шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийх юм байна.