Орон нутгийг зорих иргэд ПСР-ын шинжилгээ өгсөн бол тусгаарлагдах шаардлагагүй
Улсын онцгой комисс хөл хорионы дэглэм сулруулж, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэн. Иргэд хувийн автомашин болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчихдоо ПСР-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд хариу нь сөрөг гарсан тохиолдолд онлайнаар тасалбар зохиалах эрх нь нээгдэх гэнэ. Ингэхдээ хариу гарснаас хойшхи хугацаа 72 цаг хэтрээгүй байх ёстой. 72 цагийн хугацаанд хүчинтэй шинжилгээ өгсөн бол орон нутагт очоод заавал тусгаарлагдах шаардлагагүй. Харин тухайн орон нутагт байнга оршин суудаг иргэн Улаанбаатар хотоос очиж байгаа бол долоо хоног ажиглалтад байна хэмээн албаны хүн хэлэв.