Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар сургалтад хамрагдаж байна

Нийтэлсэн: Админ 2021-03-03 13:46:27

Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газраас гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын  мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх цахим сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гал түймрийн улсын хяналтын 70 гаруй байцаагч хамрагдаж байгаа юм. Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх,  арга хэлбэрийг боловсронгуй болгох, байцаагч нарын эрх зүйн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, удирдахуйн арга барилд суралцуулах зорилготой тус сургалт энэ сарын 05-ныг хүртэл үргэлжилнэ