Ерөнхийлөгч Х.Баттулга 58 нас хүрч байна

Нийтэлсэн: Админ 2021-03-03 11:54:45

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр өнөөдөр 58 нас хүрч байгаа юм. 

Х.Баттулга нь  1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургуулийг Дунд боловсрол эзэмшин төгссөн.

1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгсжээ. Улмаар самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин, Дүрслэх урлагийн байгууллагад зураач,  "Женко" ХХК-ийн Ерөнхий захирал,  "Баянгол зочид буудал" ХК-ийн гүйцэтгэх захирал, "Мах Импекс" ХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашсан байдаг. Харин 2004-2016 онуудад УИХ-ын гишүүнээс дөрвөн удаа сонгогдож, энэ зуур Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байжээ.