Дубайн гэрээг цуцалж, шинээр гэрээ байгуулах тохиролцоон хүрсэн гэв
Монголын Засгийн газар болон “Рио Тинто “компани Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөл буюу далд уурхайг санхүүжүүлэх шинэ зохицуулалт хийхээр тохиролцов гэж “Nikkei Asia”сонин мэдэээлжээ. Тус сайтад мэдээлснээр, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго “Хоёр тал 2015 оны хэлэлцээрийг цуцалж, шинээр байгуулахаар тохиролцсон. Энэ хүрээнд “Рио Тинто”-гийн талаас зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн” гэжээ.
Одоо хоёр тал уг гэрээг цуцалж, шинээр гэрээ байгуулахад бэлэн байна гэдгийг тус сайт дурдаад "Хоёр тал 2015 оны хэлэлцээрийг цуцалж, шинээр байгуулахаар ажиллахаар тохиролцов" гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго "Nikkei Asia" сонинд ярьжээ.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Татварын ерөнхий газраас "Оюу толгой"-д 2016-2018 оны санхүүгийн жилд 649.4 тэрбумын татварын акт тавьсан. Актын хүрээнд 230 тэрбум Төрийн санд өчигдөр орж ирсэн. Ирэх 7 хоногт 420 тэрбум төгрөгийн төлбөр орж ирнэ” гэж өнгөрсөн баасан гаригт өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм. “Рио Тинто “энэ оны хоёрдугаар сарын 25-ны өдөр эхний ээлжийн 229.8 тэрбум байршуулсан юм.
Харин “Nikkei Asia”-ийн мэдээлэлд “Рио Тинто”-гийн ойрын эх сурвалж компани 2015 оны гэрээ болон дахин төлөвлөлтийн нөхцлийг хойшлуулах хүсэлтэй байгааг батласан гэжээ.
Эл асуудлаар арбитрын шүүхэд хандсан бөгөөд татвараа төлдөг нь “Рио тинто” буулт хийсэн бус шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд өөрсдийн зүгээс асуудлаа цэгцэлж буйтай холбоотой гэж эдийн засагчид үзэж байна.
Учир нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгаар "Татвар төлөгч энэ хуулийн 43.1-д заасны дагуу гомдол гаргасан нь ногдуулсан татвар, алданги, торгууль төлөхийг зогсоох үндэслэл болохгүй" гэж заасан аж. Харин 43.1-т "Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 46.1-д заасан Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно" гэж заажээ.Тиймээс хэрэвзээ дээрх татварыг арбитрын шүүхээр төлөх ёсгүй гэсэн шийдвэр гарвал эргүүлэх авах аж.