Бидний 21,9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой байна
Монгол Улсын 15-69 насны хүн амын 21.9% нь хөдөлгөөний хомсдолтой байна гэдгийг Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тогтоох үндэсний 4-р судалгаанд дурджээ. Энэхүү судалгаагаар дээрх насны хүн амын 52.4% нь ажлын байрандаа, 48.2% нь амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй гэдгийг тогтоосон байна.
Дэлхийд хүн амын нас баралтын 6% нь хөдөлгөөний хомсдолоос хамааралтай байдаг аж. Хөдөлгөөний идэвхгүй байдал нь зүрх судасны өвчин, чихрийн шижин хэв шинж , хавдар, таргалалт зэрэг халдварт бус өвчинийг нэмэгдүүлж жилд дунджаар 3.2 сая хүн хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчлөлөөр нас барж байна.
Дэлхий нийтээр тархаж буй “Ковид-19” цар тахлын дэгдэлт, олон нийтийн хөл хорионы улмаас хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломж буурч хөдөлгөөний хомсдолд өртөх магадлал өсөн нэмэгджээ.