ЭМЯ: Эмнэлгийн тусламжийн хэт төвлөрөлийг арилгаж, иргэдэд чирэгдэлгүй үйлчилнэ

Нийтэлсэн: Админ 2021-01-25 19:03:36

Хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламжийн чухал бүрэлдхүүний нэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээ юм. Улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг

  • Сум, тосгоны эрүүл мэндийн төв,
  • Аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг,
  • Төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвүүд үзүүлж байна. 

Иргэдэд учирч байгаа бэрхшээл эмнэлгийн дугаарлалт. Хэт их төвлөрөл үүсснээс энэ асуудал гардаг.

Иймээс улсын хэмжээнд лавлагаа шатны тусламж үзүүлж буй I. II. III төв эмнэлэгт ачааллыг жигд хуваарилан, 21 аймаг, 9 дүүргийг хувааж өгснөөр орон нутгаас ирж үйлчүүлж буй иргэдийн  хүлээгдэл буурлаа гэж ЭМЯ-наас мэдээлэв..

Сум, аймгийн төвийн иргэд аймгаас, мөн бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс тусламжаа авч УБ хотод ирэх шаардлагагүй болов.

 

Мөн орон нутгийн бүсийн оношилгооны 5 төвийг дээрх 3 эмнэлгийн үзүүлж буй тусламж үйлчилгээнд ойртуулснаар орон нутгийн иргэд зардал гаргалгүй нутагтаа үйлчлүүлэх боломж бүрдүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж, дэд бүтцийн шийдэл бүрэн хийгдсэнээр хөдөөнөөс хот руу чиглэсэн урсгалыг сааруулж байгаа аж. Сум, аймгийн төвийн иргэд аймгаас, мөн бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс тусламжаа авч УБ-т ирэх шаардлагагүй болжээ.

ИМөн I. II. III төв эмнэлэг дүрс оношилгоо архивлан, хадгалах PACS систем, Би-план ангиографийн аппаратаар мэдрэл, зүрхний оношилгоо, эмчилгээг илүү нарийн түвшинд хийж эхэллээ. Мөн Монголд анх удаа хавдрыг өндөр түвшинд оношлох ПЭТ-CТ –г ашиглан оношлогоонд нэвтрүүллээ. Төрөлжсөн мэргэжлийн тусламжийг зөвхөн нэг төв бие дааж үзүүлж ачааллаа дийлэхгүй, оочер их, өндөр технологи бүхий нарийн мэргэжлийн тусламжийн үйлчилгээ орхигдон, гадны улс оронд явах нь их хэвээр байгаа. Тухайлбал улсын хэмжээнд гэмтлийн тусламж үйлчилгээг зөвхөн ГССҮТ, хавдрын тусламжийн дийлэнхийг ХСҮТ үзүүлж ирсэн.

Энэ төвүүдийн ачаалал хэт ихэссэнээс төлөвлөгөөт хагалгаа 2-3 сараар хойшлох, өдөрт хийгдэх эмнэлгийн тусламжийн хэт их ачаалал эргээд тусламжийн чанар, аюулгүй байдалд нөлөөлөхүйц байгааг анхаарч томоохон өөрчлөлтийг хийж байна.

Жишээ нь гэмтлийн мэс засал, яаралтай тусламж, хавдарын хими ба хөнгөвчлөх эмчилгээ зэргийг бусад эмнэлэг, дүүрэг, аймагт үзүүлэх боломжийг бүрдүүлж эхэлсэн. Энэ хүрээнд төрөлжсөн мэргэжлийн төвүүдийн мэргэжлийн баг нийслэлийн дүүргийн нэгдсэн эмнэлэгт /ДНЭ/ , мөн аймгийн нэгдсэн эмнэлэгт /АНЭ/ очиж ажиллах, орон нутгаас тухайн мэргэжлийн эмч, мэргэжилтэнг төв дээр дагалдуулан сургаж “ажиллан сурах” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

Өмнө хавдрын хими эмчилгээ зөвхөн ХСҮТ, цөөн хэдэн аймгийн НЭ-т хийгдэж байсан бол одоогоор ДНЭ, АНЭ-д уг эмчилгээг хийж эхлээд байна. Дараагийн чухал хэсэг нь тухайн эмчилгээнд ашиглаж буй эмийн чанар, аюулгүй байдал бөгөөд Эм, эмнэлэгийн хэрэгсэлийн агентлаг байгуулан энэ чиглэлд томоохон эргэлт, шинэчлэл хийгдэнэ гэж ЭМЯ-наас мэдээлэв.