Төв талбай дээрх жагсагчид дундаас COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрлээ
Д.Сүхбаатарын талбайд жагсаж байгаа иргэдээс коронавирус илрүүлэх шинжилгээ авахад нэг сэжигтэй тохиолдол илэрчээ.
Тодруулбал, өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар төв талбайд өлсгөлөн зарлаж, суулт хийгээд байгаа билээ. Үүнтэй холбоотой төв талбайд гарын үсгээ зурах гэсэн иргэд цугларч, жагсаж байгаа юм.
Ийнхүү жагсаж байсан иргэд дундаас коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд халдвартай иргэний хавьтал байгаа аж. Иймд яг одоо Төв талбайг цагдаагийн хамгаалалтад авч, иргэдээс шинжилгээ авч байна.