ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд U18 насны ангилалд манай өсвөрийн шигшээ баг хүрэл медаль хүртлээ. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд Монголын хөвгүүд болон охидын баг анх удаа хүч сорьсон юм.
Хөвгүүдийн баг урьдчилсан шатанд Иран, Хонконг, Узбекистан, Гуамын шигшээг хожиж, үндсэн тэмцээндээ оролцох эрх авсан. Улмаар хэсгийн шатанд Йордан, Индонезийг тус бүр хожоод шөвгийн наймд тунаж үлдсэн.
Хасагдах шатанд Кыргызийн багийг 21:14-өөр буулган авсан ч энэ тэмцээнд түрүүлсэн Шинэ Зеландын багт 21:14-өөр ялагдсан.
Ингээд хүрэл медалийн төлөө энэ тэмцээнээс алт, хүрэл медаль хүртэж байсан Катарын багтай өрсөлдөж, 21:12-оор илт давамгайлснаар анх удаа өсвөрийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Харин Шинэ Зеландын хөвгүүд шигшээд өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга БНХАУ-ын багийг 22:15-аар буулган авч, анх удаа түрүүллээ.
Тус тэмцээний шилдэг гурван тоглогчийн нэгээр Г.Ган-Эрдэнэ нэрлэгдсэн юм. Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Алтангэрэл, Ч.Ихбаяр, Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших нар багтсан билээ.
Манай тамирчид ирэх аравдугаар сард Аргентинийн Буэнес Айрес хотод Залуучуудын олимп болох бөгөөд энэ тэмцээнд 3х3-ын хөвгүүд оролцох юм.