Нийт 21, "Сонгдо" эмнэлгийн нэг ажилтнаас халдвар илэрчээ

Нийтэлсэн: Админ 2021-01-10 11:23:08

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 9-нд нийт 22993 сорьцод шинжилгээ хийхэд 21 хүнээс Сovid-19 илэрлээ. Эдгээрээс нэг  нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч болж, Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 409 боллоо.

Мөн ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас халдвар илэрсэн бол 19 тохиолдол нь шинээр үүссэн голомт буюу Баянгол дүүргийн зургадугаар хорооны 67 дугаар байр, 12 дугаар байранд амьдардаг хүмүүсийн хоёр дахь давтан шинжилгээгээр найман хүнээс вирус илэрсэн. Мөн "Мөнххада" компанийн нэг ажилтан, түүний гэр бүлийн дөрвөн хүнээс вирус илэрсэн. Бас "Ачтан элит клиник" эмнэлгийн ажилтан, нэг гэр бүлийн хавьтлуудын шинжилгээнд Covid-19 илэрсэн.  Энэ хүн нь "Сонгдо" эмнэлэгт лабораторийн эмчээр ажилладаг хүн байсан. Бусад нь гэр бүлийн хавьтлуудаас вирус илэрсэн. "Сонгдо" эмнэлэгт хавьтал байгаа учраас эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгч гээд 160 хүний шинжилгээ авсан. Тандалт үргэлжилж байна.

Ингэснээр Улаанбаатарт хотод батлагдсан тохиолдол 603 боллоо. Энэ хугацаанд орон нутагт нэмж халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд багц өвчлөлийн тохиолдол 929 болж, сүүлийн 24 цагт таван хүн эдгэрсэн. Нийт Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1429 болсон. Үүнээс эдгэрсэн 896 хүн буюу 62.7 хувь нь эдгэрсэн байна.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 522 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд хоёр , хүнд 13, хүндэвтэр 127, хөнгөн 380 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 263 хүн эмчлүүлж байгаа бол Цэргийн  төв эмнэлэгт 204 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд хүн нэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт долоон хүн эмчлүүлж байгаа бол . Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 48 хүн эмчлүүлж буй. Цэргийн төв эмнэлэгт 101 настай хүн Covid-19  халдвар авч, эмчлүүлж байна.