Эрдэнэт үйлдвэрийн инженер Д.Адъяа Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан боллоо

Нийтэлсэн: Админ 2020-09-26 9:46:00

Монгол Улсын Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд, одон медаль өнөөдөр гардууллаа.

     Төрийн дээд одонгоор шагнуулсан эрхмүүдийн нэг инженер Д.Адъяа нь 1977 онд Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Сургалтын төвд багш, 1978 оноос Эрдэнэт үйлдвэрт уулын мастераар ажлын гараагаа эхэлсэн анхдагчдын нэг юм. Улмаар үйлдвэрийн диспетчер, Үйлдвэр техникийн хэлтсийн дарга, Санкт-Петербург хотод үйлдвэрийн төлөөлөгч, Эрдэнэт үйлдвэр Самсунг компанийн хамтарсан Эрдсам компанийн захирал, Монголросцветмет нэгдлийн хөгжил хариуцсан захирал, Эрдэнэт үйлдвэрийн ЗМЗ-ын дарга, Техникийн хэлтсийн дарга, Ерөнхий захирлын хөгжлийн бодлогын зөвлөхийн ажлыг тус тус хийж байсан Монгол Улсын Уул уурхайн Зөвлөх инженер.

     Түүний Эрдэнэт үйлдвэрт болон Монгол Улсын уул уурхайн салбарыг шинэ түвшинд гаргахад оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол олголоо.