З.Мэндсайхан: 40 мянган малчин өрхөд 300 мянган төгрөгийн өвс, тэжээл үнэгүй өгөхөөр шийдвэрлэлээ
Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Өвөлжилт хүндэрч байгаа аймгуудад Дэлхийн банкны төслөөс 5 сая ам.долларын буцалтгүй тусламж гаргахаар боллоо.
Энэ хүрээнд малчин өрхөд 300 орчим мянган төгрөгийн өвс, малын тэжээл хүргэх ажлыг хийхээр шийдвэрэлээ.
Уг арга хэмжээнд 40 орчим мянган малчин өрх хамрагдана гэсэн тооцоо гарсан. Мөн нөөцөд байгаа 3800 тонн өвс, тэжээлийг малчдад тарааж өгнө.
Өнгөрсөн УИХ-ын чуулганаар зарим бүтээгдэхүүнийг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх шийдвэр гарсан. Энэ хүрээнд малын импортоор орж ирж байгаа өвс, тэжээл татваргүй орж ирж байгаа. Тиймээс цаашид өвс, тэжээлийн үнэ багасахгүй ч үнэ тогтворжино” гэлээ.