Санзайд самар түүхээр явсан иргэн сураггүй алга болжээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19-р хороо Санзайн “Багабаян” амралтын газарт Иргэн Т /60 настай, эрэгтэй/ самар түүхээр явж байгаад сураггүй болжээ.
Эрэн хайх аврах ажиллагаа явуулах тухай дуудлагыг 2020.09.29-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 09.29-ний өдрийн 18:34 цагаас тус дүүргийн “Багабаян”, “Энхийн төлөө” амралтын газраас зүүн хойш Багабаян ууланд 3 хэсэгт хуваагдан явганаар 64 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.