Чечень эр холимог тулааны ертөнцөд шуугиан тарьж байна
Холимог тулааны рингэнд Швед залуу ид шугиан тарьж байна. Өдгөө 26 настай чечень гаралтай Хамзат Чимаев нь гуравхан сарын хугацаанд гурван тулаан хийж, бүгдэд нь хүнд цохилтоор ялалт байгуулжээ. Игэхдээ сүүлд хийсэн тулаандаа алдарт Жеральд Мершартыг 17 секундэд буулган авсан нь гайхалтай. Мөн үдшийн онцлох тулааны эзэн болсон төдийгүй үндсэн тулааны төлбөрт монгол мөнгөөр тооцвол 855 сая төгрөгийн урамшуулал авсан байна.
Мэргэжилтнүүд Чечень эрийг Конорын дараах цуут тулаанч болно хэмээн ам булаалдан ярьж байгаа юм. Хамзат Чимаев нь чеченьд төрж өсөн чөлөөт бөхийн спортоор муугүй амжилт үзүүлж байв. Тэгээд 19 настайдаа аав, ахын хамт төрсөн нутгаа орхин Швед рүү дүрвэж, тэндэхийн чөлөөт бөхийн улсын зургаан удаагийн аварга болоод зогсохгүй цом хүртэл эзэмшиж явсан удаатай. Улмаар холимог тулааны алдарт тамирчин Александр Густафссонтой танилцан мэргэжлийн рингэнд гарах болжээ. Цахим орчинд чечен викинг хэмээн алдаршсан түүний долдугаар сард хийсэн тулааны дараа чечений их удирдагч ихэд үнэлэн"жинхэнэ чечень" гэж зарлан тунхагласан юм.