Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ качикоши хийлээ
Мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн 11 дэх өдрийн барилдаан өндөрлөж, өрсөлдөөн улам ширүүсч байна. Өчигдөр таван бөх башёг тэргүүлж байсан бол Оношо унаснаар дөрөв болов. Манай хоёр аварга энэ тэмцээнийг өнжсөн ч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ найдлага алдалгүй өчигдөр качикоши хийж чадлаа. Тэрбээр өнөөдөр хүчтэй өрсөлдөгч Оношотой барилдах оноолт гарчээ. Бэртлээс эргэн ирж өнгөрсөн башёд одтой барилдан түрүүлсэн Тэрүнофүжи намрын башёгийн маэгашира цолтнуудыг магнайлан барилдаж байгаа юм. Түүнд түрүүлэх боломж байгаа бөгөөд ирэх тэмцээнд саньяакү цол хүртэх магадлал өндөр байна.