Налайхын замыг өнөөдрөөс хэсэгчлэн хаана
Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилт хийхээр болсон. Үүнтэй холбоотойгоор Налайхын замыг таван үе шаттайгаар хэсэгчлэн хаахаар болсон билээ.
Тодруулбал энэ сарын 23-25-ны хооронд Налайх, Чойр руу салдаг бөмбөрцөгтэй гурван замын уулзвараас баруун тийш Оргил худалдааны төв хүртэл замыг хоёр хоног хаана.
Ингэхдээ замын баруун гар тал руу явах урсгалыг хаагаад зүүн гар тал руу явах урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгох юм.
Харин энэ сарын 25-28-ныг хүртэл Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэл замыг хааж, өнгөн хучилт хийх бол энэ сарын 28-наас ирэх сарын 1-нийг хүртэл "Ургах наран" хорооллоос дараагийн буцах эргэлт хүртэл замын урсгалыг хаахаар төлөвлөжээ. Түүнчлэн аравдугаар сарын 1-4-нд МТ колонкоос буцаж эргэх хүртэл замыг, аравдугаар сарын 4-8-нд Улаанбаатар руу орох хэсгийн замыг хаах юм байна.