Боксчид хойд Туркээс долоон медаль хүртлээ
Турк улсын Станбул хотод Ахмет Комертын нэрэмжит боксын олон улсын тэмцээн энэ сарын 13-18-нд боллоо. 33 дахь удаагийн энэ тэмцээнд шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор манай 12 тамирчин тулалдахад гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. Тэмцээний эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Х.Энхмандах, 57 кг-д ОУХМ Х.Энх-Амар, 75 кг-д О.Бямба-Эрдэнэ нар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн бол 64 кг-д ОУХМ Б.Чинзориг хүрэл медалийн тавцанд гарчээ. Харин эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд ОУХМ М.Мягмаржаргал, 69 кг-д У.Шинэцэцэг нар мөнгө, 51 кг-д ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медаль хүртлээ. Монголын ширэн бээлийтнүүд энэ амжилтаараа багийн дүнгээр дэд байрт орсон юм. Сонирхуулахад алтан медаль хүртсэн Х.Энх-Амар, Х.Энхмандах нар ах дүү боксчин билээ.