"Лозанн-2020": Биатлончдын амжилт урагшилж байна
Швейцарийн Лозанн хот залуучуудын өвлийн спортын III наадам ид дундаа үргэлжилж байна. Манай улсаас тус олимпийн наадмын гүйлтийн цана, биатлон гэсэн хоёр төрөлд зургаа тамирчин өрсөлдөж байгаа юм. Баг тамирчдын амжилтаас дурдвал, биатлоны 12.5 км-ын зайд Э.Энхсайхан (99 тамирчин оролцсон) 12 дугаар байрт орсон бол, 6 км-ын зайд Ч.Бямбасүрэн (97) 83 дугаар байрт, 20 км-ын зайд 87 тамирчин өрсөлдөхөд Б.Дамдинжав 31 дүгээр байрт орсон нь манай тамирчдын тус наадамд үзүүлсэн хамгийн өндөр амжилт болов. Э.Энхсайханы 12 дугаар байрт орсон амжилт нь “Лозанн-2020” олимпийн наадамд өрсөлдөж буй Ази тивийн орнуудаас тэргүүнд бичигдэж байна. Монголын биатлоны баг тамирчид Итали улсад бэлтгэл сургуулилтаа хангажээ.