Дөрвөн аваргын нэрэмжит барилдаанд Д.Амарсайхан түрүүлэв
Анхдагч, алдартны өлгий Булган аймагт Дөрвөн аваргын нэрэмжит улс, аймгийн цолтой 64 бөхийн барилдаан өчигдөр болж өндөрлөлөө. Барилдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, улсын начин Д.Амарсайхан түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын начин Ч.Баянмөнх үзүүрлэв. Их шөвөгт начин Д.Тамир, аймгийн арслан Г.Ганбаатар нар шалгарлаа. Булган нутгаас дөрвөн аварга цолтон төрсөн нь Даншигийн алдарт их аварга Ш.Лувсанжамбаа, Ш.Намхай, үндэсний спортын ууган гавьяат мастер, дархан аварга Б.Түвдэндорж, даян аварга С.Цэрэн нар юм.