Г.Хэрлэн алтан медалийн төлөө барилдана

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-12 15:16:32

БНХАУ-ын Чиндао хотод болж буй жүдо бөхийн “Мастерс” тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Г.Хэрлэн алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэрээр хагас шигшээд Израилийн Баруч Шмайловыг ялсан байна. Энэ жинд барилдсан манай нөгөө нэг бөх ОУХМ Ё.Басхүү хүрэл медалийн төлөө барилдана. Г.Хэрлэн хоёр жилийн өмнө тус тэмцээнд түрүүлж байв.