Халимаг хүн ОХУ-ын гавьяат дасгалжуулагч боллоо
Сонгомол бөхийн нэрт тамирчин, олон улсын хэмжээний мастер Басанг Боктаев ОХУ-ын гавьяат дасгалжуулагч цолоор шагнуулжээ. Басанг Боктаев болон түүний ах Виктор нь Их Буурал гэдэг Халимаг тосгонд төрж өссөн. Тэд Геннадий Левиновын удирдлага дор бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд дасгалжуулагчийнхаа үгээр Москва хотын Олимпийн наадамд бэлдэх сургуульд элссэн гэдэг. Тэр цагаас бүх Орос төдийгүй олон улсын хэмжээний тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцох болсон. Оросын биеийн тамирын их сургуулийг дүүргэсэнийхээ дараа ах дүү хоёул Тул Балдашиновын нэрэмжит бөхийн Академид багшлах болсон аж. Улмаар тус тусын шигшээ багийн дасгалжуулагчийн ажил эрхэлсэн бөгөөд ах нь Виктор Халимагийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчид, Басанг Оросын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар өдгөө ажиллаж байна.