85 настай гавьяат тамирчин Ц.Раднаа Ази тивийн аварга болов
Малайзын Кунчин хотод хөнгөн атлетикийн ахмадын 21 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-7-нд болж байна. Тэмцээнд 21 орны 2500 орчим тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 31 мастер өрсөлдөж байгаа юм. Тэмцээний 400 метрийн 85 хүртэлх насны ангилалд гавьяат тамирчин Ц.Раднаа алт, 5000 метрийн зайн 44 хүртэлх насанд Д.Ариунжаргал, 5000 метрийн 60 хүртэлх насанд Д.Дамдинжав, 50 хүртэлх насанд А.Цогзолмаа нар мөнгөн медаль хүртэв. Мөн зээрэнцэг шидэлтийн төрөлд Ж.Түмэнжаргал мөнгө, Т.Цэрэндолгор алт, мөнгөн мөнгөн медаль хүртжээ.