Монголын дугуйчид Ази тивийн чансаагаар долоод оров
Монголын дугуйн спортын тамирчид Дэлхийн дугуйн холбооны чансаат тэмцээнд тогтмол оролцож, өндөр амжилт үзүүлж байгаа билээ. Өчигдөр манай дугуйн баг тамирчид Ази тивийн 44 орноос долдугаар байрт эрэмбэлэгджээ. Харин нэгдүгээр байрт Казахстан, удаах байрт Иран, Японы дугуйн баг орсон байна. Тэгвэл манай тамирчдын тухайд, Б.Марал-Эрдэнэ 25, С.Жамбалжамц 23, Э.Билгүүнжаргал 22, Б.Тэгшбаяр 22, Б.Наранхүү 24, Э.Болор-Эрдэнэ 24, С.Аюуш-Очир 20, Т.Төгөлдөр 34 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна.