Ардчилсан хувьсгалын барилдааны түрүү бөхийн шагнал найман сая төгрөг

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-05 10:40:48

Монгол Улсад Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой үндэсний бөхийн барилдаан энэ сарын 7-нд болно. Энэ барилдааны түрүү бөхийг найм, үзүүр тав, их шөвгийг хоёр сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна. Ардчилсан хувьсгалын анхны барилдаан 1993 онд болоход улсын начин Ш.Лхагвасүрэн түрүүлж, арслан М.Мөнгөн үзүүрлэж байв.