ҮХРИЙН МАХНЫ ҮНЭ ӨСӨЛТТЭЙ БАЙНА
ҮХРИЙН МАХНЫ ҮНЭ ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Энэ сарын 10-ны өдрийн байдлаар Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9,011 төгрөг байгаа бөгөөд тавдугаар сарын 10-ны өдрийн ханштай харьцуулахад 711 төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 10,882 төгрөг байгаа бөгөөд мөн тавдугаар сарын 10-ны өдрийн ханштай харьцуулахад 812 төгрөгөөр нэмэгджээ.
Л.Сайнбаяр