Шатрын ДАШТ-д Монголын хоёр тамирчин өрсөлдөж байна
Румын улсын Бухарест хотод шатрын ахмадын ДАШТ өнөөдөр эхэллээ. Энэ тэмцээнд 50-аас дээш болон 65-аас дээш гэсэн хоёр насны ангилалд өрсөлдөөн өрнөх бөгөөд энэ сарын 24-нд өндөрлөх юм. Тэмцээнд манай улсаас спортын мастер Д.Сэржмядаг, П.Бүжинлхам нар оролцож байна.