Монгол дугуйчид олон улсын фестивальд амжилттай оролцлоо
Олон улсын дугуйн фестиваль болох “Гранфондо-2019” тэмцээний гурав дахь гараа өчигдөр маай урд хөршид боллоо. Энэ гараанд Монгол Улсын тамирчин Б.Эрдэнэбат түрүүлж, ОУХМ Б.Мягмарсүрэн дэд байрт хурдлав. Б.Мягмарсүрэн эхний хоёр гараанд түрүүлж, шар цамц эзэмшиж байсан юм. Харин гурав дахь гараанд Б.Эрдэнэбатыгаа дэмжин уралдсан байна. Тэгвэл Э.Билгүүнжаргал 118 км замыг 3:07.41 цагт туулснаар түрүүлсэн юм. Энэ жилийн тэмцээнд 36 орны 1000 орчим тамирчин уралдаж байгаа бөгөөд маргааш Текчонгод дараагийн гараа болно.