Тод манлай уяач Д.Ононгийн адуу 61 сая төгрөг хүрэв
Өлзийт хороололд өнөөдөр тод манлай уяач Д.Онон адуун сүргээсээ хурд хуваалцах зорилгоор дуудлага худалдаа зохион явууллаа. Энэ дуудлага худалдааны дээд үнэ нь 61 сая төгрөг хүрсэн бөгөөд Д.Онон манлайгийн зээрд үрээг тод манлай уяач Д.Хишигжаргал худалдан авсан байна.