32 жил зам талбай цэвэрлэсэн Д.Баянжаргал гавьяат ажилтан боллоо
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой өнөөдөр тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч салбар бүрт өндөр үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг шагнаж урамшууллаа. Үүний дотор Улаанбаатар хотын зам талбайг 32 дахь жилдээ цэвэрлэж буй талбайн мастер Д.Баянжаргалд гавьяат ажилтан цол тэмдэгээр шагнасанд олон хүн ам сайтай байна. Учир юу гэвэл олон жилийн түүхтэй тус салбараас анхны гавьяат төрж байгаа нь энэ юм.