Н.Төгсцогтын рингэний нэрээр нэрлэсэн “King Tug” дарс гарчээ
Сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд хөл тавиад таван намартай золгож байна. Гавьяат маань мэргэжлийн боксын рингэнд дэлхийн аварга цолыг эзэмшиж, удахгүй Америк эр Гари Рассельтай тулалдахаар зэхэж байгаа. Тэгвэл гавьяат маань хэдхэн хоногийн өмнө эх орондоо хэл чимээгүй ирсэн бөгөөд богцолж ирсэн онцгой нэгэн дарсаа ойр дотныхондоо бэлэглэжээ. Энэхүү дарсыг анх амталсан хүн нь олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган юм.