Монгол залуу “Nike” Air Max”-тай хамтран ажиллана
Дэлхийн спортын хувцас, пүүз үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Nike” Air Max” шинэ загварын пүүзээ монгол залуугийн түүхээр бүтээхээр болсон байна. Монгол хүний бүтээсэн загвараар “Nike Air Max 1” пүүз ирэх арваннэгдүгээр сарын 1-10-ийг хүртэл “NIKE” цахим хуудсаар худалдаанд гарах аж. “Nike”-аас шинэ гутлаар өөрийн түүх, үзэл бодол, зорилгоо хуваалцах зорилготой хөтөлбөр зарладаг билээ. Энэ хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган залуу оролцоход “Tell your story with shoes” гэсэн хөтөлбөрт сонгогдсон 38 залуугийн нэгээр Батмөнхийн Тэмүүлэнг сонгосон байна. Ийнхүү тэрбээр тус брэндтэй хамтран ажиллаж, өөрийн түүхийг шигтгэсэн шинэ загварын пүүзийг худалдаанд гаргах анхны монгол хүн болжээ.