Нийслэлийн өдрий барилдааны түрүү бөхийн шагнал 6 сая төгрөг
Нийслэлийн өдөрт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно. Энэ барилдаан 1995 онд анх болоход дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, Г.Өсөхбаяр үзүүрлэж байжээ. Маргаашийн барилдаанд түрүүлсэн бөх зургаан сая, үзүүр дөрөв, их шөвөгт үлсэн бөхийг 2.2 сая төгрөгөөр байлах юм байна.