Жюүжицү бөхийг орон нутагт хөгжүүлж байна
Сүүлийн жилүүдэд манай улсад эрчимтэй хөгжиж буй спорт гэвэл жюүжицү юм. Энэхүү спортоор манай тамирчид тив, дэлхийн олон арван тэмцээн уралдаанд амжилттай оролцож авч үзээгүй медаль тэдэнд байхгүй. Оны шилдэг холбоогоор шалгарсан нь саяхан. Тэгвэл тус холбооны удирдлагууд үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд Дорноговь аймагт жюүжицү бөхийн гишүүн холбоог албан ёсоор байгуулсан байна. Холбоо байгуулах ёслолын ажиллагаанд МЖЖХ-ны ерөнхийлөгч Х.Эрдэнэбаатар, дэлхийн гурван удаагийн аварга О.Болд-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү нарын хүндтэй зочид оролцжээ. Мөн энэ үеэр Дорноговь аймгийн жюүжицүгийн холбооны ерөнхийлөгчөөр Ч.Мөнх-Эрдэнийн томилсоныг хурсан олонд танилцуулсан юм.