ДАШТ-д хүч үзэх Монгол бөхчүүдийн сугалаатай танилцана уу

Нийтэлсэн: Javkhlan 2019-10-28 14:14:24

 

Унгарын нийслэл Будапешт хотод бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны залуучуудын ДАШТ “Ludovika Arena” спорт цогцолборт эхэллээ. Тэмцээнд манай улс чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд нийт 20 тамирчин дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Б.Идэрсайхан, П.Чулуунбаатар нары удирдлага дор хүч үзэх юм. Өнөөдөр тэмцээний эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаан болно. Манайхаас 57 кг-д З.Занабазар, 65 кг-д А.Мөнх-Эрдэнэ, 70 кг-д Э.Тэмүүлэн, 79 кг-д Д.Батзул, 97 кг-д Э.Батмагнай нар барилдах билээ. З.Занабазар эхний тойрогт дэвжээний эзэн орны бөх Г.Халидовтой таарсан бөгөөд ялбал Казахстаны А.Аскаров-Киргизстаны А.Сманбеков нарын ялсантай барилдана. Харин А.Мөнх-Эрдэнэ Молдавын Сакултаныг ялбал Азербайжаны Т.Байрамов Канадын Макайзек нарын ялсантай барилдах сугалаа татсан байна. Тэгвэл Э.Тэмүүлэн Беларусийн А.Павлюченкотой барилдах бөгөөд ялбал ОХУ-Энэтхэгийн ялсантай барилдах юм байна. Д.Батзул эхлээд Казахстаны Д.Аскаровтой, ялбал Словак-Канадын ялсантай хүч үзнэ. Э.Батмагнай эхний тойрогт Канадын Н.Рандхаватай барилдаж, ялбал Беларусь-АНУ-ын ялсантай барилдана. 

 

Тэмцээн шууд үзэх линк: https://unitedworldwrestling.org/…/u23-senior-world-champio…  

ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ
АРАВДУГААР САРЫН 28 (ДАВАА ГАРИГ)
14:30-15:00 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын эхний өдрийн жин үзэлт, эмчийн үзлэг
16:30-22:00 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн урьдчилсан барилдаан
22:15 - Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн сугалаа
00:00-01:30 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан

АРАВДУГААР САРЫН 29 (МЯГМАР ГАРИГ)
14:30-14:45 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын хоёр дахь өдрийн жин үзэлт, эмчийн үзлэг
14:45-15:15 - Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын эхний өдрийн жин үзэлт, эмчийн үзлэг
16:30-22:00 - Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан, 57, 65, 70, 79, 97 кг-ын дагах барилдаан
22:15: - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн сугалаа
22:45-23:15 - Нээлтийн ёслолын ажиллагаа
23:15-00:00 - Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
00:00-02:30 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

АРАВДУГААР САРЫН 30 (ЛХАГВА ГАРИГ)
14:30-14:45 - Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын хоёр дахь өдрийн жин үзэлт, эмчийн үзлэг
14:45-15:15 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын эхний өдрийн жин үзэлт, эмчийн үзлэг
16:30-22:00 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан, эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын дагах барилдаан
22:15: - Эмэгтэйчүүдийн 53, 57, 52, 65, 72 кг-ын жингийн сугалаа
23:15-00:00 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
00:00-02:30 - Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

АРАВДУГААР САРЫН 31 (ПҮРЭВ ГАРИГ)
14:30-14:45 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын хоёр дахь өдрийн жин үзэлт, эмчийн үзлэг
14:45-15:15 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 52, 65, 72 кг-ын эхний өдрийн жин үзэлт, эмчийн үзлэг
16:30-22:00 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 52, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан, 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн дагах барилдаан
23:15-00:00 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 52, 65, 72 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
00:00-02:30 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1 (БААСАН ГАРИГ)
14:30-14:45 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 52, 65, 72 кг-ын хоёр дахь өдрийн жин үзэлт, эмчийн үзлэг
16:30-22:00 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 52, 65, 72 кг-ын жингийн дагах барилдаан
00:00-02:30 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 52, 65, 72 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа