Э.Цэндбаатар WBC холбооны бүсний эзэн боллоо

Нийтэлсэн: Javkhlan 2019-10-28 13:39:24

ОХУ-ын Екатринбург болсон сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн тивийн аварга, Азийн спортын наадмын алтан медальт Э.Цэндбаатар өнгөрсөн амралтын өдөр БНХАУ-д болсон мэргэжлийн боксын WBC холбооны Азийн залуучуудын аварга болжээ. “Бээжин-2008” олимпийн наадмын аварга Жо Шо Пин урд хөршид энэхүү WBC холбоог хөгжүүлж байгаа юм. Э.Цэндбаатар Токиогийн олимпийн наадмын дараа мэргэжлийн боксын рингэнд гарахаа дуулгасан бөгөөд тэрбээр WBC холбооны тэмцээнд гэрээ байгуулж тулалдаж байгаа гэнэ.