“Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Нийтэлсэн: Админ 2019-10-25 12:41:14

Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа "Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна.  Энэ удаа "Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.


“ЭКСПОРТЫН ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭР” СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

    Энэ хуулийн зорилт нь Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөгжлийн банкнаас 50.0 сая хүртэл еврогийн хөнгөлөлттэй зээлээр тус улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлэх төслүүдийг санхүүжүүлэхэд оршино. 

  Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлээс бүрдэнэ.

Хууль батлагдсанаар Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд дараах нөхцөл бүхий зээлийг Монгол Улс хүлээн авах эрх үүснэ. 

-Зээлийн нийт хэмжээ: 50.0 сая евро

-Зээлийн жилийн хүү: 2019 оны 06 сарын байдлаар 0.71 хувь

-Зээлийн эргэн төлөгдөх хугацаа: 7 жил

-Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 2 жил

-Хэрэгжүүлэх төслийн 15.0 хувийг монголын тал санхүүжүүлэх бөгөөд төслийн 85.0 хувийг хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.  

    Хууль батлагдсанаар хэлэлцээр хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдэж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг харилцан тохиролцож, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Улсын Их Хурлын Тамгын газар