Өнөөдөр болох үйл явдлын тойм
09.00 цагт “Новотел” зочид буудалд “Оюуны өмчийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” семинар болно.
09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд Монгол Улсад Геологийн алба үүсгэн байгуулсны 80 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал болно.
09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.
10.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Хэвлэл мэдээллийн судалгаа: Дижитал зуун” хэлэлцүүлэг болно.
10.00 цагт “Holiday Inn” зочид буудалд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс “Ёс зүйгээ дээдлэе” өдөрлөг зохион байгуулна. Утас: 88086225
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Нийслэлийн ерөнхий боловсролын I сургуулийн сурагчдын эцэг эх, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
11.00 цагт Монголын үндэсний музейд Монгол, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан “Найрамдал, хамтын ажиллагаа-Соёлын дурсгалууд” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99124949
11.00 цагт Сүхбаатарын талбайд “Дэлхийн хүнсний өдөр”-т зориулсан хүнс үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа эхэлнэ.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хөдөлмөрийн үндэсний намаас Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлийн талаар мэдээлнэ.
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МҮХАҮТ, Стандарт, хэмжил зүйн газраас “Үндэсний чанарын чуулган” зохион байгуулах талаар мэдээлнэ. Утас: 90910510, 99090339
Төрийн ордонд
09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
11.00 цагт Монгол, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан бүтээсэн маркийг танилцуулна.
14.00 цагт “Г” танхимд Ёс зүйн дэд хороо хуралдана.
15.00 цагт Монгол Улс, БНФУ-ын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд болно.