Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын дунд цэрэг спортын цогцолбор тэмцээн боллоо
Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан цэргийн дүйцүүлэх алба хаагчдын дунд “Цэрэг спортын цогцолбор” тэмцээнийг энэ сарын 11-ний өдөр зохион байгуулж нийслэлийн 9 дүүргийн 80 гаруй алба хаагчид оролцож авхаалж самбаа, хурд хүчээ сорьлоо.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас зохион байгуулсан “Цэрэг спортын цогцолбор” тэмцээний гол зорилго нь цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын албаны үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, бие бялдарын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшинг дээшлүүлж, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах юм. Тэмцээн Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Шархад дахь хээрийн сургалтын төвд болж байран дээрх ажиллагаа, 5000 метрийн марш гэсэн хоёр үе шаттай зохион байгууллагдсан юм. Тэмцээний тэргүүн байрыг Багануур дүүргийн “Соёмбо” баг, дэд байрыг Сонгинохайрхан дүүргийн “Дуулга”, гуравдугаар байрыг Баянгол дүүргийн “Дайчин” баг тус тус эзэлсэн байна.