Монгол Улс 2020 онд хүн амаа тоолно
Монгол Улс 2020 оны нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн улсын хэмжээнд долоо хоногийн турш хүн амын тооллого зохион явуулахаар болжээ. Хүн амын тооллогыг анх 1918 онд зохион байгуулж, үүнээс хойш 21-р зуун гараад ээлжит тооллогыг 2010 онд хийж байв. Харин хүн ам, орон сууцны завсрын тооллогыг анх 2015 онд хийж байсан удаатай.
Статистикийн тухай хуулийн 7.1-ийн а-д “Хүн амын орон сууцны тооллогыг арван жилд нэг удаа, завсрын тооллогыг таван жил тутам зохион байгуулна" гэж заажээ.