УИХЫН ГИШҮҮН Д.МУРАТ ТҮРҮҮ БӨХИЙГ 10 САЯАР МЯЛААВ
УИХ-ЫН ГИШҮҮН Д.МУРАТ ТҮРҮҮ БӨХИЙГ 10 САЯАР МЯЛААВ
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын Хувьсгалын 97 жилийн ой, Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн начин Т.Ерболат найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Боксын олон улсын хэмжээний мастер, Дэлүүн сумын харьяат Эрчим Баян-Өлгий ХК-ны бөх, шинэхэн аймгийн арслан Төлекийн Ерболатад УИХ-ын гишүүн Д.Мурат баяр хүргэж 10 сая төгрөгөөр шагналаа.