Бэлчээрээ булаацалдсан малчин нэгнийхээ амийг хөнөөжээ
Говь-Сүмбэр аймагт малчид бэлчээрээ булаацалдаж, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, өчигдөр /2019.09.29/ тус аймгийн Шивээ-Говь сумын хоёрдугаар багт оршин суух 56 настай Б гэгч нь малчин 45 настай эмэгтэйг цээжинд нь хутгалж амь насыг нь хохироожээ.
Сэжигтэн Б нь малын бэлчээрээ булаацалдан муудалцаж, эмэгтэйг хутгалсан бөгөөд хэрэг үйлдэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь шалгалтын явцад тогтоогджээ.
Уг хэргийг Говь-Сүмбэр аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж.