Магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Японы “ЖАЙКА” ОУБ-аас “Сендайн хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг хангах гамшгийн эрсдэлийг бууруулах манлайлагчдын чадавхыг бэхжүүлэх” сэдэвт тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.
Хөтөлбөрийн зорилго: Хөтөлбөрт хамрагдагсад өөрсдийн орондоо гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт манлайллыг үзүүлэх ба “Сендайн хүрээ баримт бичиг”-ийн хэрэгжилтийг хангах олон улсын түвшинд явагдах яриа хэлэлцээрт чухал үүрэг гүйцэтгэн оролцох юм.
Иймд доорх шаардлагыг хангасан алба хаагчид ОБЕГ-ын ЗУГ-ын Сургалтын хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Э.Гантулга /утасны дугаар: 262510, 92010440/-тай холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
- Тэтгэлэгт хөтөлбөрийн нэр:
“Сендайн хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг хангах гамшгийн эрсдэлийг бууруулах манлайлагчдын чадавхыг бэхжүүлэх нь”
Сургалтын хугацаа:
Магистрын хөтөлбөр: 2 жил (2020 оны 10 сар – 2022 оны 9 сар)
Докторын хөтөлбөр: 3 жил (2020 оны 10 сар – 2023 оны 9 сар)
Хамрагдах салбар: Үндэсний Гамшгийн эрсдэлийг бууруулах агентлаг
Тавигдах шаардлага:
– Бакалаврын зэрэгтэй байх,
– Англи хэлний мэдлэгтэй байх, /Тухайн сургуулиас тавигдах хэлний шаардлага/
– Биеийн болон сэтгэцийн хувьд эрүүл байх,
– Магистрын хөтөлбөрт хамрагдагсад 35 наснаас доош байх,
– Докторын хөтөлбөрт хамрагдагсад 40 наснаас доош байх,
Квотын хэмжээ:
5 хүн
Шаардагдах хэл:
Англи хэл
Эх сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР