Сумын тэргүүний татварын улсын байцаагчид шагнууллаа
"Сумын татварын улсын байцаагчдын сургалт-зөвлөгөөн"-ий үеэр ажил үйлсээрээ манлайлан, түмэндээ үйлчилж, татварын албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа татварын улсын байцаагчдад шагнал гардууллаа.
"Сангийн яамны Хүндэт тэмдэг"-ээр Сүхбаатар аймгийн татварын байцаагч М.Отгон, Д.Түвшинжаргал нар шагнуулсан бол “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр Дорнод аймгийн татварын улсын байцаагч Д.Мэндсайхан, Сүхбаатар аймгийн татварын улсын байцаагч П.Билэгтсайхан нар шагнууллаа.
“Татварын албаны ажилтны өдөр”, Монгол Улсад орчин цагийн татварын алба үүсэн байгуулагдсаны 28 жилийн ойг тохиолдуулан “Сангийн яамны жуух бичиг”-ээр 14 татварын улсын байцаагч, “Татварын ерөнхий газрын Хүндэт тэмдэг”-ээр 12 татварын улсын байцаагч, “Татварын ерөнхий газрын Жуух бичиг”-ээр 17 татварын улсын байцаагч, “Татварын ерөнхий газрын Баярын бичиг”-ээр 23 татварын улсын байцаагч тус тус шагнууллаа.
Нийт шагнал авсан татварын улсын байцаагчиддаа халуун баяр хүргэе.