Сумын татварын улсын байцаагчид чуулна

Нийтэлсэн: Админ 2019-09-19 10:26:00

Татварын ерөнхий газраас "Сумын татварын улсын байцаагчдын сургалт- зөвлөгөөн"-ийг энэ сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.


Уг сургалт зөвлөгөөнд 330 сумын татварын улсын байцаагч, 21 аймгийн Татварын хэлтсийн дарга оролцно. Сургалт зөвлөгөөний зорилго нь "Татварын багц хууль"-ийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, "Татварын удирдлагын нэгдсэн систем"-ийг татварын албаны хэмжээнд нэвтрүүлэх, албан хаагчийг арга зүйгээр хангах, шинэ тогтолцоонд чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгох юм.