Л.Месси дэлхийн шилдэг хөлбөмбөгчин боллоо
Дэлхийн хөлбөмбөгийн холбоо (ФИФА)-ны “FIFA The Best” ёслолын ажиллагаа Италийн Милан хотын дуурийн театрт боллоо. Энэ жилийн Дэлхийн шилдгийн төлөөх эцсийн шатны шалгаруулалтанд Ливерпүүл клубын Нидерланд хамгаалагч Виржил ван Дейк, Испаний Барселона клубын Аргентин довтлогч Л.Месси болон Италийн Ювентус клубын Португал довтлогч К.Роналдо нар шалгараад байсан юм.
Эцсийн шатны санал асуулгаар Л.Месси 46 санал авч тэргүүлснээр энэ оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин шагналыг хүртлээ. Түүний араас тус шагналын гол фаворитаар нэрлэгдэж байсан Ливерпүүл клубын хамгаалагч ван Дейк 38 оноогоор удаалсан бол К.Роналдо 36 оноо авсан байна. Дэлхийн шилдгээр нэрлэгдсэн Л.Месси өнгөрсөн улиралд Испаний Ла лигт түрүүг хүртсэн бол улирлын турш 34 тоглолтонд оролцож 36 гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулсан юм. Тэгвэл Нидерланд хамгаалагч ван Дейк Ливерпүүл клубын хамтаар Аваргуудын лигийн цомыг хүртсэн бол К.Роналдо Ювентус клубын хамтаар Италийн Сери-А лигт түрүүлж, Португалын шигшээ багийнхаа хамтаар Үндэстнүүдийн лигийн цомыг хүртээд байсан.
ФИФА-н 2019 оны шилдгүүдээр тодорсон эрхмүүд:
- Шилдэг тоглогч: Л.Месси
- Шилдэг эмэгтэй тоглогч: Меган Рапино (АНУ-ын шигшээ баг болон Америкийн Сеатл Рейн клубын тоглогч)
- Шилдэг эрэгтэй хаалгач: А.Бекер (Бразилын шигшээ баг болон Ливерпүүл клуб)
- Шилдэг эмэгтэй хаалгач: ван Вейнендал (Нидерландын шигшээ баг болон Арсенал)
- Пушкаш цом: Даниел Зсори (Унгарын Види клуб)
- Шилдэг эрэгтэй дасгалжуулагч: Ю.Клопп (Ливерпүүл клуб)
- Шилдэг эрэгтэй дасгалжуулагч: Ж.Эллис (АНУ-ын шигшээ баг)
- Бэлэгдлийн шигшээ баг: хаалгачаар А.Бекер (Ливерпүүл), хамгаалагчаар де Лигт (Ювентус), С.Рамос (Реал Мадрид), ван Дейк (Ливерпүүл), Марсело (Реал Мадрид), хагас хамгаалагчаар Л.Модрич (Реал Мадрид), де Йонг (Барселона), Э.Азар (Реал Мадрид), довтлогчоор К.Роналдо (Ювентус), К.Мбаппе (ПСЖ), Л.Месси (Барселона)