"Босоо хөх" ТББ бусдыг сүрдүүлж, эд хөрөнгө нэхсэнийг тогтоожээ
Цагдаагийн байгууллага nргэн Д-ийн гомдлын дагуу Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг шалгаж байгаа асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэлэхдээ "Цагдаагийн байгууллага, ялангуяа Эрүүгийн цагдаагийн алба хэн нэгэн улстөрч, албан тушаалтны захиалгаар ямар нэгэн хэрэгт хүнийг шалгадаг байгууллага биш. Монголын цагдаагийн байгууллага хууль, тогтоомжид заасны дагуу холбогдох гэмт хэрэг дээр мөрдөх үйл ажиллагаа явуулдаг.
Транжендер иргэдийн үүссэн асуудалд хохирогч Д цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдол гаргасан. Гомдлыг үндэслэлтэй байна гэж үзсэн. Учир нь, тухайн хүнийг айлган сүрдүүлж, дарамтлаад эд хөрөнгө нэхсэн баримт байгаа.
Тиймээс Монгол Улсын эрүүгийн хуулийн 17.6-р зүйлд заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэдгээр эргүүгийн хэрэг үүсгэсэн.Хэрэв гэм буруутай тогтоогдвол 15-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэсэн заалттай.
Ингээд Г.Ганхуягийг яллагдагчаар татсан, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна.