“Сүү” ХК ногдол ашиг тараахаар шийдвэрлэжээ
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй, үндэсний томоохон компанийн нэг “Сүү” ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлээд байна.
Тус компанийн ТУЗ 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 3 төгрөг 33 мөнгө буюу нийт 1.143.416.667 төгрөгийн ногдол ашиг хуваарилах гэж байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг тус компанийн энэ онд хуралдсан Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөр тогтоож, энэ есдүгээр сарын 9-нөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд "ҮЦТХТ" ТӨХК-иар дамжуулан тараахаар шийдвэрлэсэн байна.