Зарим захууд өнөөдрөөс эхлэн ердийн хуваарийн дагуу ажиллана
Зарим захууд өнөөдрөөс эхлэн ердийн хуваарийн дагуу ажиллана
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд томоохон захууд амарсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн зарим зах, худалдааны төвүүд ердийн хуваарийн дагуу ажиллаж эхэлжээ.
Тодруулбал, “Барс” 1, 2 худалдааны төвүүд болон “Хүчит шонхор” худалдааны төв өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.
Харин “Нарантуул” худалдааны төв долдугаар сарын 11–17-ыг дуустал амраад, долдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хар хорин” худалдааны төв долдугаар сарын 11-16-ны өдрийг дуустал амарна. Долдугаар сарын 17–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.