Бразил Улсын Рио де Жанейро хоттой хамтран ажиллана

Нийтэлсэн: Админ 2019-05-10 13:47:00

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Бразил Улсын Конгрессын гишүүн Дэвид Соэрезийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар голчлон ярилцжээ. Бразил Улсын Рио де Жанейро хоттой Улаанбаатар хот олон талаар хамтран ажиллах боломжтойг тус улсын конгрессын гишүүн онцолсон байна. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Улаанбаатар хот Бразил Улсын олон хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, аялал жуулчлалын чиглэлээр хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

НИТХ